Германы гадаад хэргийн сайд Гидо Вестервелле Украйны эсэргүүцэгчидтэй уулзаж, “Европын холбооны үүд хаалга нээлттэй” гэж хэлсэн байна. Энэ хооронд Орос улс Киевийг Москватай нэгдүүлэхийг хүсч байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, Украйны асуудалд барууны орнууд хөндлөнгөөс оролцуулахгүй байхыг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров сануулжээ. Өнгөрсөн Мягмар гаригт жагсаал ширүүсч, цагдаа нар хүч хэрэглэсний улмаас цөөнгүй хүн гэмтэж бэртсэн юм. Энэ нь 2004 оны шар хувьсгалаас хойш хамгийн олон хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж байна. Тэгвэл улс төрийн зөрчлийг хямралд хүргэхгүйн тулд буруутай этгээдүүдийг олж, үндсэн хуулийн замаар шийдэх болно гэдгээ Украйны ерөнхий сайд Микола Азаров мэдэгдлээ. Зөрчлийг намжаахын тулд ерөнхийлөгч Виктор Янукович Хятад дахь айлчлалаа үргэлжлүүлж, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг чармайж байна. Харин бусад Украйны төлөөлөгчид Оросын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй яриа хэлэлцээр эхлүүлжээ. Ноён Азаров энэ долоо хоногийн эхээр Брюселльд Европын холбооны хэлэлцээрийг шинээр эхлүүлэхийн тулд төлөөлөгчдийг илгээхээ амласан юм. Эсэргүүцэгчид, Азаров, Янукович нарыг огцрохыг шаардаж, жагсаалаа тайван замаар үргэлжлүүлж байна. Украйны зөрчилд Оросын нөлөө байгааг өрнөж буй үйл явдлууд харууллаа. 



























































Сэтгэгдэл (4)