Абу Дабигийн цөлийг бид эцэс төгсгөлгүй газрын тосны нөөцтэй гэдгээр нь сайн мэдэх билээ. Энд маш халуун уур амьсгалтай бөгөөд нарны гэрэл хурц тусдаг юм байна. Тэгвэл тус цөлд дэлхийн хамгийн том нарны эрчим хүчний станцыг ашиглаж байна. Shams Power гэдэг компани “Shams 1” гэдэг нэртэй 100 мега батт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай нарны станцыг ашиглалтад оруулжээ. “Shams 1” нь нарны гэрлийг сорох хүчин чадал маш өндөр. Нарны гэрлийн тусламжтайгаар газрын тосыг хурдан халааж, цахилгаан үйлдвэрлэдэг байна. Энэ нь Абу Даби зэрэг газрын тосоор баялаг орнуудад маш зөв алхам болсон бөгөөд эрчим хүчний шинэ эх үүсвэр болж байна. Чулуужсан түлш нь дэлхийн дулаарлын гол шалтгаан болж байгаа бол сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хэрэгцээ маш их байгаа юм.

