
“Галзуу хурд” киноны од Паул Уолкер аймшигт автомашины ослоор нас эцэслэсэнд шүтэн бишрэгчид нь харамсалтай байна. Түүний үхлийн шалтгааныг тодруулах шинжээчдийн багийнхан урьдчилсан дүгнэлтээ гаргажээ. Жүжигчний машин осолдох үед амьд байсан, харин гал гарсаны улмаас авсан шархнаас болж нас барсан гэж үзжээ. Гэхдээ хэдий хугацаанд амьд байсныг нууцалсан байна. Лос Анжелес хотын шүүх эмнэлгээс Паулыг түлэгдэлтийн шархаас болж нас барсан гэсэн нэг хуудас мэдэгдлийг ар гэрийнхэнд нь танилцуулсан байна. Харин машиныг жолоодож явсан Рожер Родасыг мөн түлэгдэлтээс болж нас барсан гэж дүгнэсэн ч гал гарахаас өмнө амьд байсан эсэх талаар дурдаагүй байна. Гэхдээ хэдэн долоо хоногийн дараа дэлгэрэнгүй тайлбар хийх гэнэ. Porsche автомашины зорчигчийн суудалд сууж явсан Паулын сүүлийн уран бүтээл болох “Галзуу хурд” киноны долдугаар ангийн зураг авалтыг түр хугацаагаар хаагаад байгаа талаар “Universal Pictures” компаниас мэдэгджээ. Энэ киноны нээлтийг 2014 оны долдугаар сард хийхээр товлож байгаа бөгөөд жүжигчний үхлээс шалтгаалаад зохиолыг өөрчлөхөөр болжээ.
Сэтгэгдэл (3)