
Энэ төхөөрөмж нь НҮБ-ын Сирид явуулж байгаа химийн зэвсгийг устгах ажиллагаанд тохиромжтой гэнэ. Уг төхөөрөмжийг Сирид нийлүүлэх гэж байгаа талаар Оросын элчин сайд Витали Чуркин мэдэгджээ. Өмнө нь химийн зэвсгийг далайд булшлах асуудлыг хөндөн ярьж байсан.
Тэгвэл Оросын эрх баригчид энэ төмөр төхөөрөмж дотор хорт зэвсгийг
устгах боломжтой гэж тооцоолжээ. Ингэснээр химийн зэвсгийг устгахад шаардлагатай эд, материалын дэмжлэг болно гэж үзэж байна. НҮБ-ын шинжээчид Сирийн 21 хэсэгт очиж, химийн зэвсгийн шалгалт явуулсан юм. 2014 оны зургадугаар сарын 30-н гэхэд зэвсэг хэрэглэх явдлыг зогсоохоор зэхэж байгаа ажээ.

