Мексикийн цагдаа нар хулгайлагдаад байсан, аюултай цацраг идэвхит бодис агуулсан машиныг олжээ. Энэхүү ачааны машиныг Мексик хотын захаас олсон гэнэ. Уг аюултай бодис энэ Даваа гаригт эмнэлгийн химийн хаягдал устгах төвөөс алдагдсан нь Мексикийн эрх баригчид, НҮБ-ын мэргэжилтнүүдийн санааг зовоож байсан юм. Үндэсний цөмийн аюулгүй байдлын комисс машиныг олоход таг нь онгорхой байсан тул цацраг идэвхит бодис асгарсан гэж мэдээлжээ. Цагдаа нар уг хорт бодисыг хулгайлсан хүмүүс юу гэдгийг нь мэдэхгүйгээр авсан гэж үзэж байна. Тиймээс ч өөрсдөө хордон эмчлүүлж байгаа гэжээ. Уг бодисыг хорт хавдрыг эмчлэх зорилгоор эмнэлэгт хэрэглэдэг байжээ.

