Алексей Кижатов хэмээх Оросын гэрэл зурагчин янз бүрийн хэлбэртэй цасан ширхгүүдийг камерын хальснаа буулгаж чаджээ. Сонирхолтой нь тэрээр цасны ширхэг бүрийн хэлбэрийг гаргахын тулд гар аргаар хийсэн төхөөрөмжөө ашигласан байна. Ингэснээр хэдэн мянган долларын үнэтэй камер эсвэл томруулагч шил хэрэглэх шаардлагагүй болжээ. Үүнд итгэмээргүй санагдаж байгаа ч Москвагаас гаралтай Кижатов мэргэжлийнх бус сонирхогч гэнэ. Түүний гар аргаар зохион бүтээсэн төхөөрөмж хүн бүрийн сонирхлыг татна. Кижатов хуучин камерны эд ангиудыг ашиглаж, модон хавтан дээр наалдуулжээ. Ингээд үнэтэй камеруудаас дутахааргүй зураг авч чадсан байна. Хэрвээ ойртож харвал цасан ширхгүүд том харагдах болно.










Сэтгэгдэл (2)