Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын анхны хар арьст ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Нельсон Мандела 95 насандаа таалал төгслөө. Энэ талаар тус улсын ерөнхийлөгч Жэйкоб Зума мэдэгдлээ. Нельсон Мандела Йоханнесбург дэх өөрийн гэртээ амьсгал хураасан бөгөөд гэр бүл, ойр дотныхон болон улс төрийн зүтгэлтнүүд цугласан байжээ. Тэрээр уушгины өвчнөөр эмчлүүлж байгаад өнгөрөгч есдүгээр сард эмнэлгээс гарснаасаа хойш гэртээ байнгын асаргаанд байсан билээ.

























































