
1975 онд хит болж байсан "Born to Run” дууны шүлгийн гар бичмэл дуудлага худалдаагаар 197 мянган долларын үнэ хүрлээ. Брюс Спрингстиний дууны шүлгийн эх хувилбар ийм үнэ хүрнэ гэж хэн ч төсөөлж байгаагүй юм. "Born to Run" дуу нь Биллбоардын бүх цаг үеийн шилдэг 100 дууны 23-т багтсан. “Rolling Stone” сэтгүүлийн бүх цаг үеийн хамгийн агуу дуу, Rock and Roll төрлийн шилдэг 500 дууны нэг билээ. Брюс Спрингстин энэ дууныхаа үгийг 1974 оны эхээр гэртээ бичсэн бөгөөд хоёр цомгоо гаргасны дараа их ашиг олж байсан түүхтэй. Тэрээр энэ тухайгаа “Орон дээрээ гитараа тоглоод сууж байтал нэг сайхан дууны санаа орж ирсэн” хэмээн дурссан байдаг. Энэ дууныхаа шүлэгт хэлц үгийг ихээр ашигласан нь хүмүүсийн сэтгэлд хүрэхэд нөлөөлсөн гэдэг. Сонирхолтой нь шүлгийн эх хувийг хэн ч харж байгаагүй юм.