
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн авга ах Онианго Обама 30 гаруй жилийн турш оршин суух эрхгүй амьдарч байжээ. Саяхан АНУ-ын хууль зүйн яам түүнд ногоон карт олгосон байна. Өдгөө 67 настай Онианго Обама 1936 онд суралцахаар ирээд 1980-аад онд оршин суух эрхээ сунгуулах гэсэн боловч зөвшөөрлөө авч чадаагүй гэнэ. Онианго хоёр жилийн өмнө согтуу явж байгаад баривчлагдахад 45 жилийн турш зөвшөөрөлгүй жолоо барьж байсан нь илэрчээ. Гэвч тус улсын эрх баригчид 1972 оноос өмнө цагаачилж ирсэн, гэмт хэрэгт холбогдоогүй иргэдэд ногоон карт олгох хуулийг үндэслэн түүнд оршин суух эрх олгосон байна.