
Барак Обама өчигдөр таалал төгссөн Өмнөд Африкийн удирдагч Нелсон Манделаг хүндэтгэж, эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр “Мандела бусад эрчүүдийн төсөөлж чадахааргүй их амжилтанд хүрсэн” хэмээн ярьсан байна. Мөн бид хамгийн нөлөө бүхий, дайчин, мундаг хүнээ алдлаа гэж гашуудаж буйгаа мэдэгдлээ. “Би бол Нелсон Манделагийн амьдралаас урам авч яваа тоолж баршгүй хүмүүсийн нэг. Нелсон Мандела байгаагүй бол би амжилтанд хүрэхгүй байсан” гэжээ. Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч 95 насандаа уушигны хавдраар нас барсан юм. Обама энэ оны эхээр Өмнөд Африкт айлчлахдаа Манделатай уулзах гэсэн боловч тэр үед эмнэлэгт хэвтэж байжээ. Тиймээс гэр бүлийнхэнтэй нь байнга утсаар ярьж, холбогдож байлаа. Мандела шиг тэмцэгч дахин мэндэлнэ гэж бодохгүй байгаа учраас оршуулах ёслолд оролцох болно гэдгээ Обама албан ёсоор мэдэгдлээ.