Флорида мужийн “Everglades National Park”-т халимнууд эрэг дээр гарч ирсэн тохиолдол гарчээ. Халимнууд өчигдөр өдрөөс шөнө хүртэл эрэг дээр байсныг нутгийн загасчин аврагчдад мэдэгдсэн боловч тэд ийм удаан байсан гэдэгт итгээгүй ажээ. 4 метр гүн энэхүү далайн нарийхан буланд усны сүүн тэжээлтэн амьтад амьдардаггүй. Эрэг дээр 51 халим гарч ирсэний 6 нь үхсэн байжээ. Харин үлдсэн 4 нь гүн усанд буцаан тавих гэж оролдсоны улмаас үхсэн тул 41-үүлээ үлдсэн байна. Ер нь, усны амьтад эрэг дээр гарч ирэх нь маш ховор тохиолдол юм. Амьтан судлаачид далайн түрлэгэнд туугдаж эрэг дээр гарч ирсэн гэж таамаглажээ.





