
Америк бүсгүй нөхрөө автомашины осолд орж нас барсан талаар өөрийн Твиттер хуудаснаа нийтэлжээ. Вашингтон хотод амьдардаг Кэрен Жонсон гэдэг бүсгүйг Твиттерт жиргээд удаагүй байхад цагдаагийн байгууллагаас утасдаж, нөхрийнх нь нас барсаныг дуулгасан байна. Түүнийг Твиттерт жиргэх тэр агшинд нөхөр нь амьсгал хураажээ. Нөхөр болох 47 настай Крэйг Жонсон Hyundai Elantra машинтайгаа явж байгаад Toyota ачааны машинтай мөргөлджээ. Ачааны машиныг жолоодож явсан эмэгтэй мөн нас барсан гэнэ. Осол болсон тэр өдөр Крэйг ажлаасаа эрт гарсан ч утсаа авахгүй байсан тул ийм юм болжээ гэж таамагласан талаар хатагтай Жонсон ярьжээ. Твиттер хуудаснаа нөхрийнх нь төлөө залбирсан бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.