Өмнөд Африкийн 7,9 иргэн буюу хүн амынх нь 18 хувь нь ярьдаг хоса гэж хэл бий. Өөрөөр хэлбэл, Өмнөд Африкийн хоёр дахь том хэл юм. Энэ хэлээр ярихад C, X, Q гэсэн гуравхан үсэг шаардлагатай. Тиймээс Xóõ, Hõã Kung гэх мэт хэдхэн үг үүсдэг гэж таамагладаг. Гэхдээ энэхүү өвөрмөц хэл англи хэлээс дутахааргүй нутгийн иргэдийн дунд түгсэн байдаг юм. ‘C’ гэдэг үсгийг хэлнийхээ угаар дуудаж, ‘tsk tsk’ гэсэн авиа гаргана. ‘X’, ‘Q’ үсгүүдийг мөн олон янзаар дуудаж, янз бүрийн утга илэрхийлнэ. Иймэрхүү дуу авиагаар илэрхийлдэг хэл нийтлэг болох нь ховор байдаг. Үүнээс гадна N|uu хэл байдаг ч ердөө 10-хан хүн ярьдаг гэнэ. Дуу авиагаар илэрхийлдэг иймэрхүү өвөрмөц хэлээр зөвхөн Африкчууд биш Австраличууд хүртэл ярьдаг байна. Сүүлийн үед устах хандлагатай болсон энэ хэлийг хэрхэн аврах нь хэл шинжээчдийн санаа зовоосон асуудал болжээ. Ингээд хоса хэлээр нутгийн иргэд хэрхэн ярьдаг талаарх сонирхолтой бичлэг хүргэж байна.

