Өмнөд Солонгосчууд энэ оныг гэрийн майханд өнгөрүүлж байна. Энэ майхан нь дулааныг сайн хадгалж, цахилгааныг хэмнэдэг. Үнэн хэрэгтээ майхан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө хоёр дахин хэмнэж байгаа гэнэ. 37 долларын үнэтэй энэ хэрэгсэл нь олон давуу талтай тул Солонгосчуудын хэрэглээ болжээ. Үйлдвэрлэгчид ердөө нэг долоо хоногийн дотор 4 сая майхан заржээ. Бүр хэдэн мянган захиалгад дарагдаж, сандралдсан гэнэ. Энэ өвөл Солонгосчуудын хувьд хатуу байх бололтой. Цөмийн 23 реакторын 6 нь унтарч, цахилгаан тасалдаж магадгүй болжээ. Тиймээс хүмүүс зардал багатай, цахилгаан хэмнэдэг майханг ашиглаж байна. Айлууд гэрээ дулаан байлгахын тулд майханг орон дээрээ байрлуулж унтдаг юм.

