
Бичмэлээр биш ч гэлээ дармал үсгээр хорин гадаад хэл мэддэг Арго багш хаачив аа? Дахи бурхантай цуг даяан бясалгал хийгээд алга болчихов уу? Эрхэм гүүш, эрдэмт сартваахи, их багштан, сэцэн билэгт мэргэн хүмүүн эх орон, энэ ертөнцийн хаахна нь яваа бол доо. Банту, вьетнам хэл сурч суугаа ч байж мэднэ. Хамгийн сүүлд зурагтаар ярьсаныг нь санаж байна. Англиар мэргэн зүйр үг хэлж айлдана уу гэхэд “Мөсөн дээр мөнгөн аяга тэр юу вэ?” гэж монголоо гэсэн сэтгэлээр монгол оньсого хэлсэн бус уу. “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу”-г батлан, португаль, нидерланд, итали элдэв бусаар багшийн хэлийг сугалж, мэдлэгийг нь сориход “Би мэдэхгүй ээ” гэж хариулсан билээ.
Мэдээний үргэлжлэлийг эндээс
Сэтгэгдэл (1)