
10.00 цагт Авлигатай тэмцэх газраас "Авлигын эсрэг хүчин чармайлтад хувийн хэвшлийн оролцоо, санаачилга" уулзалт, ярилцлагыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах юм байна.
11.40 цагт Прокуроруудын шинээр ашиглалтанд орж байгаа 112 айлын орон сууцны түлхүүр гардуулах нээлтийн ажиллагаа болно.
14:00-17:00 цагийн хооронд Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн дотуур байранд “Хүүхэд бидний хөгжих эрх” өдөрлөг болно.
МН мэдээллийн төвд
11.00 цагт Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт “Зөв монгол” хөдөлгөөнөөс төрийн албан хаагчид гэмт хэрэгт холбогдсон талаар баримттай мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Монгол туургатан их сургуулиудын чуулган”-ыг зохион байгуулах талаар Монголын үндэсний их сургуулиас мэдээлэл хийнэ.
12.30 цагт МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн талаар тус сургуулийн багш нар байр сууриа илэрхийлнэ.