Жил бүрийн 12-р сард Унгар улсын нийслэл Будапешт хотноо хагас нүцгэн санта нарын жагсаал болдог. Тэд хүүхдүүдэд сайн дураараа бэлэг гардуулж, баярлуулдаг уламжлал тогтоод уджээ. Унгарчууд ингэж задгай хувцаслах нь сайхан харагдахын зэрэгцээ хүндэтгэл болдог гэж үздэг байна. Тэд цуглуулсан мөнгөө өвчтэй хүүхдүүдэд бэлэглэх арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ гадаа хүйтэн байсан ч сэтгэлээсээ даарахгүй гэж итгэсээр иржээ. Энэ жилийн нүцгэн санта 12-р сарын 8-нд болж, олон мянган хүн идэвхтэй оролцсон байна.



Сэтгэгдэл (1)