Lamborghini, Aventador, Gallardo нь тансаг бас хурдтай гэдэг утгаараа хүмүүсийн анхаарлыг татдаг. Тэгвэл өнөө өглөө Малайзын хурдны зам дээр найдвартай байдлаараа алдартай Lamborghini машин мөргөлдөж, шатсан байна. Орон нутгийн сурвалжлагчийн мэдээлсэнээр Lamborghini унасан жолооч хяналтаа алдсанаас осол гарсан гэнэ. Сингапурт бүртгэлтэй таван Lamborghini Куала Лампурт алж явсаны нэг нь ийм осол гаргасан байна. Ингээд замын салаа хэсгийг цохиж, өөр хоёр машиныг мөргөсөн ч жолооч нар нь гэмтэж бэртээгүй ажээ. Мөргөлдсөн машинууд сарын өмнө үйлдвэрээс гарсан Lamborghini, Aventador, Gallardo байжээ. Хэргийн улмаас осол гаргасан жолооч нэг сая доллараа салхинд хийсгэсэн байна.


Сэтгэгдэл (1)