Францын цэргүүд Төв Африкийн бүгд найрамдах улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа билээ. Тэд буу зэвсгээс татгалзаж, машинаар ажиллагаа явуулах болжээ. Өнгөрсөн бямба гаригт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй 9000 албан хаагч хэдэн сая хүнд машинаар хоол хүнс хүргэх болно” гэж мэдэгдсэн юм. Төв Африкийн бүгд найрамдах улсад өнгөрсөн гуравдугаар сард босогчдын тэргүүлэгч Michel Djotodia далайд гарцгүй тус оронд цэргийн хүчээр хяналтаа тогтоосон юм. Францын цэргүүд одоо нийслэл Бангуй хотод эргүүл хийж байна. Франц улс 2500 энхийг сахиулагчаа 6000 болгон нэмэгдүүлнэ гэдгээ Африкийн холбоонд мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт Бангуй хотод болсон босогчдын хоорондох сөргөлдөөний улмаас 394 хүн алагдсан гэж Улаан загалмайгаас мэдээлээд байгаа. Пулёмётоор зэвсэглэсэн босогчид тус хотын лалын хяналтанд байдаг гурван суурин руу довтолжээ. Энэ халдлагын ард христийн босогчид байсан гэж лалын тал мэдэгдсэн байна.
Б.Мөнхтуяа



























































