
Дөнгөж сая СЭЗДС-ын урд зам дээр осол гарч нэг хүн автомашинд дайруулсан байна. Дайруулсан хүн буюу 30-40 насны эрэгтэйг Яаралтай түргэн тусламжийн баг ослын газраас авч явсан бөгөөд одоо ЗЦГ-ын алба хаагчид ослын газар дээр ажиллаж байна. Хохирогч гарцгүй газраас зам хөндлөн гарч яваад ийнхүү осолдсон бололтой. Тиймээс иргэд та бүхнийг зам хөндлөн гарахдаа гарцаар гарч байхыг сэрэмжлүүлж байна.