Хүний гэдэс дунджаар нэг дор ганцхан литр усыг шингээх чадвартай байдаг гэнэ. Гэтэл Гана улсын иргэн Дикинсон Оппон 90 секундын дотор 4,5 литр ус ууж чаджээ. Гэдсэндээ ийм их усыг яаж шингээсэн нь хүмүүсийг гайхлыг төрүүлсээр байна. Насанд хүрсэн хүний биеийн 50-65 хувь нь ус байдаг. Тиймээс биен дэх шингэн нь амьд явах эх үүсвэр болдог юм. Гэвч нэг дор хэт их ус уух нь үхэлд хүргэх аюултай. Учир нь бөөр хэт их усыг шүүж чадахгүй тул цусны эргэлтийг сулруулдаг юм. 46 настай Дикинсоны энэ үзүүлбэр нь хүн бүрийн хийж чадахгүй аюултай зүйл билээ. 4,5 литр усыг шингээхийн тулд хүний гэдэс 4-5 дахин сунах хэрэгтэй болно. Энэ их шингэн нь түүний цусны эргэлтийг хааж, үхэлд хүргэх аюултай байсан ч чадварлаг “усан хүн” гэдсээ хянаж, усан оргилуур шиг буцаан гаргаж чаджээ.



