Өнгөрсөн Баасан гаригт Хятадын худалдааны гол бүс болсон Шанхай хотын хэдэн зуун нислэгийг цуцалжээ. Учир нь эрх баригчид агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хамгийн аюултай түвшинд хүрсэнийг зарлалаа. Хятадын хөгжлийн оргил болсон Шанхай хот ийм аюултай түвшинд хүрсэн нь Нью-Йорк, Лондон, Хонконг зэрэг бусад гол төвүүд 2020 он гэхэд хотжилтын эсрэг дорвитой алхам хийх шаардлага тулгарсаныг харуулав. Баасан гаригийн үдээс хойш Шанхай хотын утааны хэмжээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан зохистой түвшнээс 25-31 дахин өссөн болохыг эрх баригчид мэдээлжээ. Эрх баригчид ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг шаардаж, зарим үйлдвэрүүдийг хаах талаар яригдаж эхэллээ. Хятадын эдийн засаг хөгжихийн хэрээр агаар, хөрс, усны бохирдол тулгамдсан асуудал болжээ. Тус улсын Засгийн Газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг сүүлийн жилүүдэд эрчимтэй авч, хэрэгжүүлж байгаа ч дорвитой үр дүнд хүрч чадаагүй юм. Шанхайн агаарын бохирдол үйлдвэржилтээс шалтгаалсан ч хүйтэнд ялгаруулах хорт хий, салхигүй цаг уурын нөхцөл нөлөөлсөн гэж Шанхайн Тонжи их сургуулийн профессор Хю Бин ярьжээ.








Сэтгэгдэл (1)