
Израйлийн нэгэн рестораны эзэн Жавдат Ибрахим үйлчүүлэгчдээс ганцхан зүйл шаарддаг. Хэрвээ түүний ресторанаар үйлчлүүлж буй хүмүүс гар утсаа унтраавал төлбөрийнхаа тал хувиас чөлөөлөгдөх боломжтой юм. Ибрахим ухаалаг нь гар утас хооллох хэвшлийг бүрэн сүйтгэдэг зүйл гэж боддог байна. Хэдийгээр технологи хөгжих нь сайн зүйл хэдий ч хоол идэх хугацаандаа гар утаснаасаа татгалзаж, гэр бүлийнхэнтэйгээ хөгжилдөж өнгөрүүлэхийг тэрээр санал болгодог. Ингэж бүтээгдэхүүнээ хямдруулсанаар үйлчлүүлэгчид хоолноос сайхан таашаал авч, ахин ирэхэд нь тусалдаг байна. Түүний ресторанд ихэнхдээ жуулчид, нутгийн иргэд үйлчлүүлдэг бөгөөд үйл ажиллагаа нь улам бүр өргөжих болжээ. Израйлийн хойд хэсгээс ирсэн 63 настай жуулчин Хагит Незер гэр бүлийнхэнтэй уг ресторанд зочлоод 45 долларын хоолыг хоёр дахин хямдруулж авсандаа таатай байна.
Сэтгэгдэл (2)