Украйны нийслэл Киев хотын төв талбайд жагсагчид тэмцлээ үргэлжлүүлсэн хэвээр байна. Тэд Оросын эрхшээлээс гарч, Европын холбоонд нэгдэхийг хүссэндээ Зөвлөлтийн удирдагч агсан Владимер Ленинийн хөшөөг буулгажээ. Виктор Януковичын Засгийн газрын үйл ажиллагаанд дургүйцсэн иргэд Ленинийн хөшөөг Москвагийн сүр хүчийн бэлгэ тэмдэг гэж үзлээ. Орос, Украйны ерөнхийлөгчид өнгөрсөн баасан гаригт Оросын хар тэнгисийн Сочи амралтын газарт уулзахдаа Европын холбооны хэлэлцээрт оролцохгүй гэсэн байр суурьт санал нэгдсэн болохыг зарим эх сурвалжууд мэдээлж байна. Тэд Украйн Оросоос хямд үнэтэй байгалийн хий авах хэлэлцээр байгуулж, Москвагийн сонирхолд нийцүүлэхийг хүсч буй талаар барууны хэвлэлүүдэд дурджээ. Гэхдээ дараагийн шатны хэлэлцээр энэ сарын 17-нд болохоор товлогдсон юм.






Сэтгэгдэл (4)