“Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс Флорида мужийн Веллингтон тосгонд шинэ байшин худалдан авчээ. Өмнө нь тэрээр өвлийн байшинг 1,1 сая доллараар түрээслэж байсан юм. Одоо Билл Гейтс 5 га газартай, морины зүчээ, спортын талбайтай байшинг 8,7 сая доллараар авсан байна. Блүмбергийн тэрбумтнуудын жагсаалтыг Билл Гейтс 70 тэрбум долларын хөрөнгөөр тэргүүлсэн юм. Дээрх байшинг моринд дуртай охиндоо зориулж худалдан авсан гэнэ. Түүний хөршүүд нь Майкл Блүмберг, Фрэнк Макуарт зэрэг баячууд юм байна.










Сэтгэгдэл (1)