
Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн "Хадгаламж" банкны 14 тэрбум төгрөгөөр мөрийтэй тоглож, арван жил чанга дэглэмтэй хорих ангид ялаар шийтгүүлж байсан Ц.Чимэдцэрэн нарын хүмүүсийг мөрийтэй тоглож байхад нь баривчилсан талаар мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, "Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрийтэй тоглосон гэх гурван хүнд эрүүгийн хуулийн 243-аар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эд мөрийн баримтаар покерийн зарим эд хэрэгсэл, ширээ зэргийг хурааж авсан" гэв. Мөн СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр таван хүнийг мөрийтэй тоглосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж. Гэхдээ тэдгээр таван иргэнд эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/