Бразилийн хөлбөмбөгийн лиг хүч хэрэглэсэн зодооноор дуусч, 3 хүн шархаджээ. Хөл бөмбөгийн тэмцээн дуусмагц гэнэт Vasco da Gama, Atletico Paranaense багийн хөгжөөн дэмжигчид хоорондоо зодолдож эхэлсэн байна. Энэ тэмцээн 5-1 харьцаатайгаар Paranaense багийн ялалтаар дууссанд үзэгчид ихэд дургүйцсэн гэнэ. Тэмцээнийг шууд дамжуулж байсан тул олон сая шүтэн бишрэгчид гэрээсээ тэмцээн биш зодоон үзжээ. Atletico Paranaense багийн тоглогчдын нэг нь хөгжөөн дэмжигчдээ зодуулж байхыг хараад уйлсан гэнэ. Тэрээр 20 гаруй жил тоглохдоо ийм зүйл харж байгаагүй хэмээн ярьсан байна. Хүмүүсийн хоорондох тэмцэл ширүүсч байх үед цэнгэлдэхэд ганц ч цагдаа байгаагүй нь анхнаасаа зохион байгуулалт муутай болсоныг гэрчилж байгаа юм. Зодооны уршгаар шархдаж, гэмтсэн хүмүүсийг нисдэг тэргээр яаралтай эмнэлэгт хүргэжээ.



