
Өчигдөр Төв аймгийн Цээл суманд 45 настай эрэгтэй Б гэгч нь осгосон байдалтай нас барсан хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Ийнхүү осгох нь архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тиймээс хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд харгалзах хүнгүйгээр явахгүй байхыг анхааруулж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд нийслэл, хөдөө орон нутагт 7-8 хүн осгож нас барсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/