
Сэтгэцийн өвчтэй хүнд мансууруулах бодис биш загас, оливын тос, ногоо, шинэхэн жимс идүүлэх нь тустай гэдгийг судалгаагаагаар тогтоожээ. Ийм төрлийн хүнс хэрэглэсэн хүмүүс Алзхеймерийн өвчин болон бусад ой санамжийн өвчинд нэрвэгдэхээс урьдчилсан сэргийлж чаддаг байна. Тиймээс залуу үеийнхэнд амьдралын зөв хэвшил олгох арга хэмжээг Англид зохион байгуулахаар төлөвлөжээ. "Exeter" их сургуулийн судалгаагаар эрүүл хооллолт нь ой санамжийг сайжруулж, урт насалдаг болохыг мөн баталсан байна. Түүнчлэн зүрх судасны өвчлөл, чихрийн шинжингээс сэргийлдэг юм.