
Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн тасгийнхан тус нутагт охидын биеийг үнэлүүлдэг бүлэглэлийг илрүүлжээ. Тодруулбал, Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хаданд байрлах “Цэцээ гүн” нэртэй буудалд Г, Б, Э нар зохион байгуулалттайгаар охидын биеийг үнэлүүлдэг байсан аж. Цагдаагийн ажилтнууд хэрэгтнүүдийг өнгөрсөн сард насанд хүрээгүй таван охины биеийг үнэлүүлж байхад нь баривчилсан байна. Уг хэргийн үргэлжлүүлэн шалгуулахаар Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлжээ.
Ер нь хөдөө орон нутагт насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлэх явдал өргөжиж байна. Тэр дундаа уул уурхай хөгжиж байгаа газруудад охидын биеийг үнэлүүлэх хэрэг гарсаар байгааг зарим эх сурвалж мэдээлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)