Сингапурын цагаач ажилчид амьдардаг дүүрэгт иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Энэ мөргөлдөөн 33 настай Энэтхэг ажилчин залуу автобусанд дайруулан амиа алдсантай холбоотой юм. Сингапурын цагдаа нар энэ ослыг санамсаргүй явдал болсон гэж үзсэн нь Энэтхэг ажилчдын дургүйцлийг төрүүлсэн байна. Одоогоор осол гаргасан 55 настай жолооч эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд түүнд хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Уурлаж хилэгнэсэн 400 гаруй хүн Энэтхэг, Бангладеш ажилчдын дүүрэгт үймээн гаргасны улмаас 18 иргэн, 10 цагдаа шархадсан байна. Сингапурын ерөнхий сайд ойрын 40 жил гараагүй хүч хэрэглэсэн явдал гарсан гэдгийг онцолжээ. Өнгөрсөн онд Сингапур улсад цагаач ажилчдад давуу байдал олгосон гэдэг шалтгаанаар нутгийн иргэд жагсаал, цуглааныг зохион байгуулж байсан юм.



