Украйны босогчид саяхан Лениний хөшөөг нураасан юм. Тэд Оросын эрхшээлд байгааг гэрчилж байна гэж үзээд, хөшөөнд дургүйцлээ илэрхийлжээ. 1917 оны хувьсгалыг эхлүүлсэн Зөвлөлтийн удирдагчийн хөшөө байрладаг итгэмээргүй таван газрыг нэрлэж байна.
1. Лениний хөшөө Зөвлөлтийн дайсан гэгдэж байсан АНУ-д хүртэл байрладаг. Seattle хотод 1990-ээд оны эхэн үеийн хувьсгалаас аврагдаж үлдсэн хөшөө бий. Энэ хөшөөг англи хэлний багш Левис Карпентер төрөлх Словяк улсаасаа авчирсан бөгөөд одоо түргэн хоолны газар, тансаг даашинзны дэлгүүр байдаг олны хөлийн газар байрлаж байна.
2. Хойд туйлд хүртэл Ленин багшийн хөшөө байдаг. 1958 онд Зөвлөлтийн эрдэмтэд Америкийн сансрын станцын хариу болгож Антарктид тивд хөшөө байрлуулжээ. Хөшөөг суурилуулсанаас хойш хоёр долоо хоногийн дараа засаж янзалсан бөгөөд одоо ч гэсэн бий.
3. Ленин амьд ахуй цагтаа Лондонд нэг хэсэг амьдарч байсан гэдэг. Тиймээс ч Лондонд түүний амьдарч байсан газрын ойролцоо хөшөө босгосон ч халдлагад өртсөн тул нүүлгэж байжээ. Одоо Ислингтоны музейд байрлаж байна.
4. Украйны Киев хотоос холгүй орших усан доорх музейд Лениний хөшөө байдаг. Зөвлөлтийн дэглэмийн үед удирдагчийнхаа хөшөөг усан доогуурх хадан дээр байрлуулах шийдвэр гаргаж байжээ.
5. Ленин багшийн хөшөө байдаг Баруун Европын цөөхөн хэдэн газрын нэг бол Италийн Кавриаго хот юм. Энэ хөшөөг 1918 онд орон нутгийн социалист нам байрлуулж байсан түүхтэй.