
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах ‘’Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц’’ ТӨХК-ийн цехийн засварчин ажилтай Б, А нар нь 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шугам хоолой, кабелийн сувгын тавцан дээр ажиллаж байгаад өндрөөс унаж нас барсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийг прокурор хянаад ‘’Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц’’ ТӨХК-ийн ажилтан Г.Гантулга, Х.Болормаа, А.Уранчимэг, Д.Нямбаяр нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 138-р зүйлийн 138.2 дах хэсэгт зааснаар 2013 оны 09 сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дах Сум дундын шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийг өнгөрсөн сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Г.Гантулга, Х.Болормаа, А.Уранчимэг нарыг Эрүүгийн хуулийн 238-р зүйлийн 238.2 хэсэгт заасан “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн” гэмт хэрэгт гэм буруутай тооцон, 1,6 жилээс 2 жил хүртэлх хорих ял оногдуулан, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/