
Орхон аймаг дахь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикын бутлан тээвэрлэх хэсгийн конвейрын машинч Э, Ж нар нь конвейрын шахагч барбаны хойд налуу хэсэг дээр унасан сул шороон хүдэр шаврыг малтуураар цэвэрлэх ажиллаагаа явуулж байгаад амь насаа алдсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм. Улмаар хэргийг прокурор хянаад ‘’Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтан Б.Мянганбаатар, Л.Баяраа, С.Бат-Эрдэнэ нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 138-р зүйлийн 138.2 дах хэсэгт зааснаар 2013 оны 09 сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дах Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/