зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтлэлч Д.Болдхуяг: Нийгмийн сүлжээгээр хүч нэмсэн Монголын цахим медиа дийлдэшгүй арми

2013-12-10
0
ЖИРГЭХ

boldhuyagМонголд анх удаа зохион байгуулагдах гэж байгаа “Online Media Awards 2013” арга хэмжээний талаар нийтлэлч Д.Болдхуягтай ярилцав.

-Хэдхэн хоногийн дараа болох “Online Media Awards 2013” арга хэмжээ нь онлайн салбараа бүтнээр нь хамарч буйгаар илүү өргөн ач холбогдолтой. Тэрчлэн таниас интернэт гэдэг хязгааргүй орон зайд суурилсан онлайн сэтгүүлзүй тэр дотроо иргэний сэтгүүл зүйгээс нийгэмд хүртээж байгаа үр ашгийн талаар тодотгон асуумаар байна?

-Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрөл зүйлийн хэд хэдэн давалгаа үүсч байсан. Чөлөөт хэвлэлийн, FM-үүдийн, телевизүүдийн, сэтгүүлийн, одоо сайтуудын давалгаа болж байна. Интернэтийнх зөвхөн сайт биш нийгмийн сошиал сүлжээтай хамт давалгаалж байна. Сайт олширсон анх байгуулах болон урсгал зардлын хувьд сониноос бага. Мэдээгээ хүргэнэ гэж зовохгүй, юу болсоныг биш юу болж буйг Ховдоос Сүхбаатар, Хонконгоос Африк хүртэл мэдээлэн түгээх чадвартай. Мэдээллийн технологи, Aplle, Galaxy, фэйсбүүк, твиттер, блогоор зэвсэглэсэн хүмүүс өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө олж байна. Хүн бүхэн гарт баригдахгүй ч нүдэнд харагдах өөрсдийн индэртэй, жирийн хүмүүсийн дуу хоолой дэлхий даяар цууриатаж байна. Дэлхий дахины дуулиан шуугиант олон олон үйл явдлын шуурхай мэдээг зөвхөн телевизийн операторууд, сонины сурвалжлагч нар иргэдэд хүргэдэг гэх ойлголт хоцрогдлоо. Солир тэнгэрээс унаж буйг машинаасаа, метронд болсон дэлбэрэлтийг газар дээрээс нь гар утсаараа баримтжуулж тэрийг нь бүх дэлхий үзэж байна. Интернэтээр Арабын орнуудад хувьсгал хийж байна. Өнөөдөр гар утастай, IPad, IPhone, Galaxy-тай, хамгийн гол тэр шугам сувгаараа урсгах түгээх юмтай бүх хүн сурвалжлагч. Цар хүрээ, хурд, оролцоо маши их тэлсэн. Орон зай, цаг хугацааны, арьс үндэстэний, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөлийн хил хязгаар арилж, эвсэл маш бага болж байна. Гэхдээ сул тал байна. Мэдээллийн их далайгаас өдөрт нэг хүнд 730 гаруй мэдээ, төдий тооны реклам сурталчилгааг хүссэн эс хүссэн ч тархинд нь хаяглан илгээдэг. Асар хурдан, ар араасаа үй зайгүй өрхөх үйл явдлын мэдээг гарчиглах, хальт гүйлгэх, уншмаглах төдийгөөр хандахгүй бол амжихгүй. Зөвхөн түрүүлэх өрсөхөөр уралдсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичлэгийн ур чадвар, онцлог, найруулга нэг их хэрэгсэхдээ байсан. Нэг нь нөгөөгөөсөө ган минутын мэдээ түгээх яаруу адгуу, сандруу түргэн явдлыг чанарын үзүүлэлт болгож байна. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг алдаа дутагдал, сул тал бол байна.

Сонин, сэтгүүлийнхэн бол өөрийн онцлог, алдар хүнд, үнэнч уншигчидтай сурвалжлагч тоймчдын талбар болж үлдэж байна. Тэдэнд тоо хурд биш чанар, иж бүрэн мэдээлэл, найруулга улам илүү чухал болсон юм биш үү. Дээр нь хүүхэд залуус энэ интернэт гэдэг их далайн дундаас сувд шүүрэхэд учир дутагдал байна. Бүхэл бүтэн хүн алж хүрээ талах хэмжээний буруу зөрүү зүйлийг, аллага, хядлага хүчирхийллийг түгээн сурталчлан дэлгэрүүлсэн, оюуны өмч зохиогчийн эрхэнд хил хязгааргүйгээр халдах явдал түгээмэл байна. Монголд бүтээсэн уран сайхны кинонд youtube оюуны өмчид нь халдах суваг болох жишээтэй. Монголын цахим медиа салбар гэдэг цоо шинэ төрөл зүйл хөгжлийнхөө харьцангуй залуу нялх үе дээрээ байгаа. Гэхдээ жилдээ уртаашаа 20-25 сая орчим долларын рекламны хэрэгцээтэй жижигхэн зах зээлд сайт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл цаашдаа өөрийн давтагдашгүй онцлог, ялгаагаар өрсөлдөж, төрөлжиж, чиглэж эхэллээ. Төрөө хянах, бодит мэдээллийг түгээх, танин мэдүүлэх, зугаацаалах үүргээ ямар нэгэн хэмжээгээр биелүүлж байгаа л гэж боддог. Мэдээллийн технологи, интернэтийн хямд, хүртээмжтэй нөхцөл хараат бус байдалд том өгөгдөл. Сервер нь Америкт, сурвалжлагч нь Японд байж болно. Зардал бага байгаа нь уг нь үнэнийг худалдагдахаас сэргийлэхэд тусална. Фэйсбүүк, твиттер, блог хөтөлж байгаа мянга мянган хүн мэдсэнээ хуваалцаж, танин мэдүүлж нийгэмдээ гэрэл гэгээ нэмэгчид. Олон мянган дагагч бүхий фэйсбүүктэй, твиттертэй хүмүүс үзэл бодлоо өөрийн чөлөөт ертөнц, индрээсээ илэрхийлж байна. Фэйсбүүк хөтөлдөг хүүхдийн эмч хүн асар олон эцэг эхчүүдэд тусалж байна. Тэр эмч чагнуураа барихаараа хүүхдийн эмч, компьютэрийнхээ товчлуурыг дарахдаа нийгмийн эмч. Тийм л гар чийдэн барьсан, гэрэл барьсан хүмүүсийг хөхиүлж, шагнаж алдаршуулах гээд байгаад Мэдээллийн сайтуудын ассоциацийн энэ жилийн “Online Media Awards 2013” арга хэмжээний онцлог байгаа юм.

-Магадгүй ингэж ярихаар эргээд хариуцлага хүлээхгүй нийгмийн сүлжээнд ОНМХ бүдгэрэх шинж тэмдэг гарч байна гэх хүмүүс байна.

Өөр хүний биш өөрийн үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх, өөрийнхөө хувьд үнэнийг хэлэх, мэдлэгээ хуваалцах, сонгосон төрөө хянах эрх хэн бүхний Үндсэн эрх. Нийгэмдээ өөрийнхөө хувь нэмрийг оруулах, үзэл бодлынхоо чөлөөт индэр байлгах энэ эрх, эрх чөлөө нь цаанаа ямар ажил мэргэжилтэй, юу эрхэлдэг, хэдэн настай, хэдэн кг жинтэй, ямар угсаа гаралтай гэдгээс үл хамаарсан илүү өргөн цар хүрээтэй, утга агуулгатай зүйл.

Чөлөөт өрсөлдөөн баялгийг бүтээдэг. Хүүхдийн эрүүл мэндийн талаар хүүхдийн эмч бичсэн нь илүү бодитой, итгэл үнэмшилтэй. Хөлсөө урсгаж явсан алдартай тамирчин спорт тайлбарлавал илүү мэднэ шүү дээ. Хэн бичиж, хэн ярьж байгаа нь илүү чухал байдаг. Уран зургийн тухай танин мэдэхүйн мэдлэгийг зураач хүн бичээд байвал илүү өгөөжтэй. Спортоор хэрхэн зөв хичээллэх вэ гэдгийг Олимпийн аварга хүн зөвлөвөл бүгд шууд хэрэгжүүлнэ. Өөрийн мэддэггүй зүйлээ өрөөл бусдад дамжуулах нь хэцүү ажил. “Чингис караоке” гэж хүртэл байгааг зургийг нь авч шүүмжилж байгаа твиттерчин их түүх, өв соёлоо гэсэн итгэлээ хамгаалах эрхтэй. Хүмүүс өөр өөр төрлийн ажил төрөлтэй байсныхаа төлөө үзэл бодолгүй, хэлэх үггүй байна гэсэн үг биш. Тийм болохоор нийгмээ танин мэдүүлэх, гэгээрүүлэх, нийгэмдээ хуримтлагдсан бугшсан зүйлүүдийг эмчлэх, өөрчлөхөд хүн бүр өөрийнхөө зүгээс хувь нэмрээ оруулах, магадгүй зүгээр л санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Нэг хүнд ноогдох газар нутаг, эрдэнэс баялаг мал сүргээр дэлхийд тэргүүлэх мөртлөө илүү сайхан амьдрах боломжоо алдаад байгаа нь их олон тархинд гэрэл гэгээ дутсаных, тэр бүхэнд гэрэл тусгагчид нь блог, твиттер, фэйсбүүк хөтлөгчид, мэдээж бас сурвалжлагч нар. Нийгмийн сүлжээгээр хүч нэмсэн Монголын цахим медиа дийлдэшгүй хүчтэй арми болсон байна. Зэвсэг нь нордоггүй, шатдаггүй. Хураагаад авч болдоггүй. Гарт баригдахгүй ч нүдэнд харагддаг. Хийсвэр юм шиг мөртлөө асар их бодитой. Өнгө үнэргүй юм шиг мөртлөө хэнд ч, хэзээ ч алдагдахгүй, ийм том эрх чөлөө бас цаана нь байгаа.

-Онлайн салбарт мэдээллийн сайтуудын тоо нэмэгдэхийн хэрээр холбоодын тоо ч хэд хэд болох янзтай байгаа. Тэгвэл энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа Мэдээллийн сайтуудын ассоциаци энэ салбар дахь хэн бүхэнд нэрээ дэвшүүлэх, өрсөлдөх эрх олгож байгаа юм билээ. Ер нь бол нэг дээвэр дор багтаж байгаа нэг салбарынхан нэгдэхдээ нэгдэж байх нь зөв болов уу. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Төрийн бус байгууллага гишүүддээ үйлчлэхээсээ гадна нийгэмд үйлчилдэг. Мэдээллийн сайтуудын ассоциацийн энэ жилийн “Online Media Awards 2013” –ын онцлог бол зөвхөн сайтууд ч биш твиттерчид, блогчид, фэйсбүүкчдийг, түмэн олондоо үйлчилж байгаа төрийн байгууллагуудыг хүртэл хамран оролцуулж байгаагаараа ямар нэгэн хил хязгааргүй. Хэдэн ч холбоо, клуб, нийгэмлэг байж болно. Бүгд том эрх ашгаа баримтлаад нэгдвэл сайн, нэгдэхгүй байсан ч сайн. Яагаад гэвэл бүх зүйл сайн дурын санал санаачилга, эрх чөлөөнд суурилдаг. Дээр үеийнх шиг төрөөс ганцхан эвлэл, холбоо байгуулдаг цаг ч өнгөрч. Гэхдээ бие биеэ анхааран ажиглан харахаас дутахгүй, бүр илүү нэгдмэл эрх ашиг, аль алинд нь хамаатай үнэт зүйл бий. Фэйсбүүкт л гэхэд монголчуудын маш олон групп байгаа. Фэйсбүүк ганцхан холбоо байна шүү гэж зааварлахгүй л байгаа биз дээ. Аливаа арга хэмжээнд оролцох, оролцохгүй байх нь хувь хүн, сайт, байгууллагын өөрсдийнх л эрх шүү дээ. Хүн авахгүй гэж байхад нь заавал өгөх гэж хөөцөлдөөд л, энгэрт нь гэнэдүүлж медаль зүүгээд уналтай биш, тийм ээ. Хэн ч оролцож, хэн ч оролцохгүй байж болно. Холбоо, клуб, нийгэмлэг хэд байхыг дээрээс шийдэхгүй. Сайн дураараа салж нийлэх, тусдаа эсвэл нэгдсэн байхаа өөрсдөө шийдэх нь л эрх чөлөө. Энэ арга хэмжээний гол онцлог нь хэн ч нэр дэвшиж болно. Хэн ч нэр дэвшихгүй байж бас болно гэсэн үг. Нэр дэвшсэн хүмүүсийг уншигчид нь саналаа өгч сүүлийн шатанд үлдээх нь байна. Уншигчид, ард иргэдийн шалгуур гэдэг бол ардчилсан хамгийн дээд шийдвэр. Тэгээд төрөл номинаци тус бүрт тунаж үлдсэн гурав, гурван нэр дэвшигчийг 19-нд болох арга хэмжээн дээр энэ нийгмийн янз бүрийн ажил, мэргэжил, санаа бодлыг төлөөлсөн, оюунлаг, сэхээтэнлэг хүндэт зочид мессэжээр нүүр нүүрээ хараад, нүд нүдээ ширтэж байгаад шалгаруулна. Цахим медиа бол жирийн иргэдээрээ, ард түмнээрээ хүч нэмсэн үнэхээр дийлдэшгүй, ялагдашгүй хүчирхэг арми болж хувирсан гэдгийг л харах байх. Хэдэн дарга ярьж сууж байгаад биесээ шагнадаг, өргөмжилдөг. Баярын бичиг, талархал, гурвалжин дөрвөлжин торгон даавуун туг мандуулдаг, бадруулдаг явдал тус биш ус болдог болсон. Шагналын эд бараа, элдэв бэлгэдэл дэлгүүр, зах дээр янз янзаараа л байна. Хэн? Яагаад шагнасан бэ? гэдэг чанар нь л илүү чухал.

Ард иргэдийн шүүлтүүрээр өөрсдийнхөө ажил үйлсийг шударгаар үнэлүүлнэ гэдэг сайхан хэрэг л дээ...

Хэн ч үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөтэй л юм бол, мэдээллийн технологи гэдэг чинь тэр эрх, эрх чөлөөгөө илэрхийлэх талбар нь юм. Хүний биеэр бол судас нь. Хамгийн гол нь тэр судсаар ямар цус гүйх юм бэ. Тэр шугам хоолойгоор ямар ус урсгах юм бэ гэдэг бол фэйсбүүк, твиттер, блог эрхэлж байгаа, сайт ажиллуулж байгаа хүмүүсийн менежмэнт, ур чадварын чөлөөт өрсөлдөөн. Цахим медиа талбарт ялгаварлал маш бага, хэнд ч нээлттэй. Хэн ч ороод үзэл бодлоо илэрхийлэх, хэн ч, хэчнээн ч мянган хүнийг лайк хийлгүүлж, дагуулах, хэн ч, хэчнээн ч мянган хүнд амьдралд нь хэрэгтэй, магадгүй хувь заяаг нь өөрчилчихөөр алт шиг үнэ цэнэтэй үг хэллэг, баримт сэлт түгээх боломжтой индэр учраас дугаарын хязгаарлалт үгүй.

-Шилдэг номинациудын жагсаалтыг харахад яах аргагүй өргөн далайцтай нь харагдаж байна л даа. Тухайлбал, “Оны Шилдэг төрийн байгууллагын сайт” гэсэн номинаци байна. Хүнд сурталгүй, шуурхай төрийн тухай ярихын тулд заавал цахимд суурилсан үйлчилгээний талаар ярих хэрэгтэй болчихсон. Тэр үүднээсээ тун чухал номинаци гэж үзэх гээд байна. Гэхдээ бас нөгөө талд шоу хийх гэлээ, төрийн байгууллагуудтай сүжирлээ гэхчлэн өөнтөглөж харах хэсэг байх болов уу?

-Төр нь түмэндээ үйлчлэх үүрэгтэй. Иргэнд ашигтай зүйл хийж, шуурхай үйлчилсэн бол шоудах тусмаа сайн. Өнөөдөр Монгол Улсын иргэн авсан сэлбэг, хэрэгсэл нь доголдолтой, ажиллахгүй байхад зарсан дэлгүүр компани нь буцааж авахгүй хохирлыг нь барагдуулахгүй байна гэдэг гомдлыг гэрээсээ ШӨХТГ-ын сайт руу нэвтэрч ороод, шууд төрдөө хандаад бичиж болж байна. ШӨХТГ-ын сайт бүртгэж аваад, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах, ямар хуультайг тэр дор нь хариу мэдээлж байна. Төр ба олон нийтийг хооронд нь өдөр шөнөгүй холбож чаддаг, цаг, цаас гарздалгүйгээр цахим дэд бүтцээр үйлчилж чадаж байгаа байгууллагуудыг хөхиүлж урамшуулах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” тэр уриалгыг амьдралд бодитой хэрэгжүүлэх боломж нь интернэт, цахим үйлчилгээ. Нэг ч гэсэн иргэний хохирол барагдаж, хоёр ч гэсэн иргэн эрх ашгаа хамгаалж, гурван ч гэсэн иргэн зөв үнэн бодит мэдээлэл авч, дөрвөн ч гэсэн иргэн болзошгүй аюулаас сэргийлж чадаж байгаа бол төрийн тэр байгууллага үүргээ биелүүлж байна гэсэн үг. Хагас жилийн туршид сайтынхаа мэдээ баримтаа огт шинэчлээгүй, дээд шатныхаа дарга, шийдвэр гаргагч нарт харуулдаг үзүүлэн маягаар ажиллаж байгаа байгууллага зөндөө ч байна. Мэдээллийн технологийг ард иргэддээ үйлчлэх гүүр, нүд, чих болгохын оронд сайтан самбар харуулчихаад “Ширээнийхээ бүтээлгийг солиорой, шинэ халаадаа өмсөөрэй, төвөөс төлөөлөгч ирлээ шүү” гэдэг шиг шилний цаанаас мөхөөлдөс долоолгодог нь ч ч байна. Тэднийг бас шүүмжилж байна гэсэн үг.

-“Оны Шилдэг орон нутгийн сайт”-ыг шалгаруулна гэж байна. Энэ бас их чухал номинаци учраас таниас ач холбогдлыг нь тодотгож асуумаар байна?

-Онлайн технологи, мэдээллийн сүлжээ орон зайн хязгаарыг арилгаж байна. Аймгийнхаа төвөөс Тайландын үймээнийг цаг алдалгүй сонирхож болж байна. Бие нь сумандаа ч, хараа нь дэлхийд хүрч байгаа нь бодитой. Нөгөө талаас интернэт гэдэг их далайгаас өөрт хамаагүй дэлхийн хэрэг явдлыг сонжихоос илүү мал ахуй, тариа ногоондоо, хүүхэд шуухаддаа, эрүүл мэнддээ хэрэгтэй зүйлсийг “сувд шүүрэх” мэт олдог хүн ч олон байна. Газрыг товчилж, холыг нүдэн дээр мэлёхийтэл ойртуулдаг золиг бол интернэт. Монголын хүүхэд залуучууд Голланд, Норвеги, Швед, Америк, Японы үе тэнгийнхнээсээ дутахгүй, өрсөлдөж, давж гарч байх тийм боломж бололцоог ашиглаж чадах юм бол интернэт гэдэг далай давалгаалаад л хүлээж байна. Тоогоор олон биш учраас чансаа чадвараараа дэлхий хүн болцгоох боломж их байна. Хүн өөрөө хөдөлмөрлөж бүтээж амьдрах, зээл бол өр биш мөн гэх мэт шал мэдээжийн зүйл ярьсаар 23 жил өнгөрч байгааг өөрчлөх, гэрэл тусгах хүчтэй хэрэгсэл нь интернэт. Асар их мэдээлэл авч байгаа ч амьдралдаа ашигладаг болгох хэв дадал түгэхэд ч цахим медиа гэрэл тусгана гэдэгт итгэдэг.

-Сайтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хуулийн баримт бичиг гарахгүй байна, сонин, телевизтэй адилаар хүлээн зөвшөөрөхгүй байна гэх хандлага манай салбарынхнаас гардаг шүү дээ. Та энэ дээр юу хэлэх вэ?

Би ингэж бодож байгаа шүү дээ. Гурван мянгаас дээш хандалттай портал сайт буюу цахим мэдээллийн хэрэгслийг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо бүртгэчихэж байгаа. Хэн нэгэн нь зөвшөөрөх шаардлагагүй. Зөвшөөрлийг нь уншигчид нь л сайн дураараа өгдөг. Өнөөдөр сайтууд ч, сошиал сүлжээнийхэн ч онцлог, брэнд, хандалт, итгэл үнэмшлээрээ үнэ цэнээ буй болгож, хүмүүсийн оюун санааны төлөө мэдээллийн зах зээл дээр өрсөлдөж байна. Эрх чөлөөгөө хэн нэгнээс зөвшөөрөл авч эдэлдэггүй. Эрх чөлөөг өвлийн өвгөний шуудайнаас гарч ирдэг бэлэг, дарга байгууллагын цохолт гэж бодохгүй байна. Төрдөө данстай, түмэндээ итгэлтэй байгаа нь баталгаа болов уу. Нэг сайтад өдөрт 20 000 уншигч сонгон хандаж, итгэж уншиж товчлуур дарж байгаа нь л зөвшөөрөл. Дэлгүүртэй бараа авч байна шүү дээ. Нэгэнт дэлгүүр нь байгуулагдчихсан, худалдан авагчидтай, итгэл үнэмшилтэй, нэр хүндтэй, хамгийн гол нь хүмүүсийн итгэл байж байхад үүнээс илүү зөвшөөрөл гэдэг зүйл шаардлагагүй байх л гэж бодож байна. Хориглогдоогүй, хориглох боломж ч хомс эрх чөлөөг заавал зөвшөөрч энэ тэр яах юм бэ.

- Анх удаагийн арга хэмжээгээ “Гэрэл тусгая” гэсэн уриан дор зохион байгуулж байгаа юм билээ. Мэдээж дараа дараачийн үр дүнг харж тодорхойлсон уриа болов уу?

-Нийгэмд үзүүлэх ач холбогдол, хүргэх үр дүн, үр өгөөж ач тус нь өндөр, шалгуур, шүүлтүүр процесс үйл ажиллагаа нь ардчилсан, ил тод нээлттэй арга хэмжээ юм байна. Нэг нь нөгөөдөө зүгээр л шилдэг гэх өргөмжлөл гардуулж байгаа зүйл биш. Ард түмэнтэйгээ хамт, дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр “Том төрөөс ухаалаг төр лүү” алхах тэр том гэгээн зорилгыг өөртөө шингээгээд, редакцуудын хүрээнээс хальж гараад, мэддэг зүйл, үзэл бодлоо ард иргэдтэйгээ хуваалцаж, нийгмийнхээ сайн сайхны төлөө гэрэл тусгаж хэн бүхэн оролцох, бас эс оролцох эрх чөлөөтэй ажил. Интернэт бол ухаалаг төрд хүргэх өртөө. “Online Media Awards 2013” гэрэл гэгээ тусгагчдыг л нэрлэнэ. Түмэн олондоо үйлчлэх үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлж байгаа төрийн байгууллагуудыг ч гэсэн үнэлж цэгнэнэ. Нэг нь нөгөөгөө нэр дэвшүүлээрэй. Өөрөө өөрийгөө бас нэр дэвшүүлээрэй. Магадгүй хэн нэгэн эмчийн, эсвэл автын инженерийн зөвлөгөөг интернэтээр мэдэж авч амьдралдаа хэрэглэсэн хүн тэр гэрэл тусгагчаа нэр дэвшүүлээрэй. Зөвлөгөөг нь аваад биеэ эмчилсэн бол, машинаа гамтай сайхан хэрэглэж, эдийн засгийн хэмнэлт гаргаж байгаа юм бол хариуд нь тэр хүмүүсээ нэр дэвшүүлж болно.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Э.Болор
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    14 цаг 38 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    15 цаг 16 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    15 цаг 44 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    16 цаг 8 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    16 цаг 13 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    16 цаг 27 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    16 цаг 31 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    16 цаг 45 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    16 цаг 47 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    16 цаг 52 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    16 цаг 54 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    16 цаг 58 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    17 цаг 44 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    17 цаг 45 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    18 цаг 7 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    18 цаг 21 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    18 цаг 50 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    19 цаг 25 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    19 цаг 40 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • "Бууж мордох хорвоо"
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК