
Хэргийн газар хийсэн үзлэгээр талийгаач Э.Эрдэнэ-Очир нь баяжуулах 5-р үйлдвэрийн 6-р конвейрийн хөтлөгдөгч барбан, тууз лентийн завсар баруун гар нь алга, тохой хэсгээрээ хавчуулагдан хугарсан, толгой нь мөн хамгаалалтын малгайны хамт хавчуулагдаж бяцарсан, уг барбанд 70 см урттай лоом төмөр хавчуулагдаж гацсан байдалтай байжээ.
Энэ хэрэгт тухайн үед гэрчээр тухайн өдөр ажиллаж байсан ээлжийн мастер Г.Билэгт, удирдлагын оператор У.Амарзаяа, машинист И.Мөнх-Эрдэнэ, Н.Алтанцом, Т.Мөнгөнхуяг, баяжуулах хэлтсийн дарга Ж.Батзориг нарыг байцааснаас гадна гэрч машинист И.Мөнх-Эрдэнэ, Н.Алтанцом, Т.Мөнгөнхуяг нарыг хэргийн газар очиход хөтлөгдөгч барбан, туузан лентний хаалтыг авсан байдалтай байсан ба мөрдөн байцаалтын ажиллагааны явцад туршилт хийж уг хаалт төмрийг 1 хүн авах боломжтой эсэхийг шалгахад боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж, үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүхийн шинжилгээний албаны шинжээч болон үйлдвэрлэлийн ослын шалтгааныг тогтоолгохоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийг шинжээчээр томилж холбогдох шалгалтыг хийж байна. Хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас дөнгөж сая мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)