
Эрдэмтэд Антарктид тивийн хамгийн хүйтэн цэг хасах 89,2 градус хүрдэг гэсэн судалгааг 1983 оны долдугаар сард хийсэн байдаг. Тэгвэл хиймэл дагуулаар авсан судалгаагаар дэлхийн хамгийн хүйтэн цаг хасах 93,2 градус хүрдэг болохыг тогтоожээ. Энэ нь дөнгөж буцалсан ус тавихад л хөлдөөнө гэсэн үг юм. Мөн Аляск, Сибириэс 50 градус, Гринландын оргилоос 30 градусаар хүйтэн юм. Антарктидын энэ бүс нь хэт хуурай уур амьсгалтай, цэвэр агаартай. Харин дэлхийн хамгийн халуун цэг Ираны өмнөд хэсэгт орших эзгүй цөл болохыг 2005 онд тогтоосон байдаг. Энд халуун үедээ нэмэх 70,7 градус хүрдэг. Тэгвэл саран дээр агаарын температур хамгийн багадаа 238 градус хүрдэгийг тогтоосон байдаг гэнэ.


Сэтгэгдэл (1)