
Лалын дайчид Христийн тосгоныг эзлэн авсаны дараагаар Сирийн бүлэг гэлэнмаа нар алга болсон юм. Тэгвэл тэд барьцаалагдаагүйгээр барахгүй эсэн мэнд байгаа дүрс бичлэг цацагджээ. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Арабын хэвлэлд гэлэнмаа нарыг барьцаалж, Сирийн Засгийн газрын эмэгтэй улс төрийн хоригдлуудаар солих гэрээ хийх гэж буй талаар мэдээлж байсан юм. Гэтэл өнгөрсөн Даваа гаригт Дамаск хотын хойд хэсэгт орших Христийн тосгоныг эзлэн авсаны дараагаар дайчид эдгээр гэлэнмаа нарыг Ябруд хотын ойролцоох сүмд нүүлгэн шилжүүлсэн байна. Аль-Жазера сувгийн мэдээлснээр дайчид гэлэнмаа нарын амийг хороолгүй, хоргодох байранд аваачсанд тэд баяртай байгаа гэнэ. Гэхдээ дээрх дүрс бичлэгийг хэзээ, хаана, ямар болзолтойгоор хийсэн нь мэдэгдээгүй байна. Сирийн христийн шашинтууд Башар Ассадын эсрэг тэмцэж, иргэний дайн хийж буй суннит, лалын шашинтнуудаас хөндий байхыг хичээдэг гэнэ. Гэсэн хэдий ч лалын босогчид давуу байдалтай байгаа нь тэдэнд аюул учруулж байна.