
Сүйт бүсгүйгээ хуурч, нууц амрагтай болсон эрээр 50 мянган долларын нөхөн төлбөр төлүүлэх шийдвэрийг АНУ-ын Жеоржиа мужийн шүүхээс гаргажээ. Шүүхээс түүнийг гэрлэх амлалтаасаа буцаж, нууц амрагтай болсон гэж буруутгаж байна. Сүйт бүсгүй Мелисса Күпер нөхөн төлбөр авах болсондоо баяртай байгаа ажээ. Күпер найз залуу Келлитэйгээ 2000 онд нэг гэрт орж, 2004 гэрлэхээсээ өмнө хүүхэдтэй болсон юм. Гэсэн хэдий ч Келли өөр эмэгтэйтэй болж, түүнээс салсан байна. Жеоржиа мужийн дээд шүүх энэ хэргийг эхэндээ албан ёсоор гэр бүл болоогүй, сексийн хамтрагчид байсан гэж үзэж байсан ч Керригийн гэрлэх санал тавьсан баримт бүсгүйг аварчээ. Ингээд бүсгүйн талд шийдвэр гаргасан байна.