Лондон хотноо гарсан үзэсгэлэнгийн танхимд алт, хүрлээр чимэглэсэн сандал дэлгэжээ. Уг сандлыг дизайнер ах дүү Дэвид Жил, Жэймс Жил нар хамтран зохион бүтээсэн юм. Иймэрхүү хэлбэртэй сандлыг 18-19-р зууны францчууд хэрэглэдэг байжээ. Сандалны хөлийг нь навчин хэлбэрт оруулж, алт, хүрлээр чимэглэсэн бол түшлэгийг нь өдөөр хийсэн байна. Сандалны загвар нь орчин үеийн удамжлалт шинжийг агуулсан бөгөөд тансаг зэрэглэлийн бүтээлд тооцогдоно.









