
АНУ-аас Японд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Каролин Кенниди өчигдөр Дэлхийн хоёрдугаар дайны өдрүүдэд цөмийн бөмбөг хаясан Нагасаки хотод айлчиллаа. Ерөнхийлөгч агсан Жон Кеннидигийн охин тэрээр элчин сайдынхаа хувиар Нагасаки хотын цөмийн бөмбөгийн музейд зочилж, 1945 оны наймдугаар сарын 9-ний эмгэнэлт явдлын гэрч болсон хүмүүстэй уулзсан юм. Үүний дараагаар 80 мянган хүний амь насыг авч одсон эмгэнэлт явдлын дурсгалд зориулсан Нагасакагийн энх тайвны цэцэрлэгт зочилжээ. Каролин “Ерөнхийлөгч Кенниди амьд ахуйдаа цөмийн зэвсгээс татгалзахыг эрмэлзэж байсан. Одоо Барак Обама энэ үйл хэргийг үргэлжлүүлж байгаад талархаж байна” гэж ярьсан байна.