
АНУ-ын тагнуулын алба Германы канцлер Ангела Меркелийн гар утасны мэдээллийг тагнасан нь хоёр орны харилцаанд зөрчил үүсгэж байсан юм. Тэгвэл Германы “Bild” сонинд аюулгүй байдлын үүднээс гар утсандаа тусгай програм хангамж ашиглах шаардлагатай тухай дурджээ. Өөрөөр хэлбэл Германы удирдагчид өндөр нууцлалтай гар утсыг ашиглаж, iPhone-н хэрэглээг халах хэрэгтэй гэж үзсэн байна. Учир нь төхөөрөмжүүд ухаалаг байх тусмаа мэдээлэл алдах эрсдэл өндөрсөж, тусгай програм хангамж тохирдоггүй байна. Тиймээс Германы мэдээллийн аюулгүй байдлын алба шинэ програм боловсруулж, iPhone гар утас хэрэглэхээ болихыг удирдагчдад сануулжээ. Түүгээр ч барахгүй, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдээллээ алдахаас айж, iPhone хэрэглэдэггүй нь ил болсон билээ.