
Юанийн доллартай харьцах ханш огцом өссөн талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Хятадын ардын банк юанийн ханш сүүлийн дөрвөн өдөр огцом чангарч байгаа гэж мэдэгдсэн байна. Өчигдрийн байдлаар ам.долларын ханш 6.1114 юаньд хүрсэн нь 2005 оны долдугаар сараас хойшхи хамгийн том өсөлт юм. Энэ нь сүүлийн долоо хоногт Хятадын экспорт нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.