
Хятадын өмнөд хэсэгт орших Шенжен хотын хүнсний худалдааны төвд гал гарч 16 хүн амь үрэгджээ. Гал түймэр өнөө өглөө хотын гал унтраах хэлтсээс 1 километрийн зайтай газарт гарсан байна. Түймрийг 2 цагийн дотор унтраахад 145 гал сөнөөгч оролцсон байна. Харин орон нутгийн эрх баригчид галын шалтгааныг судалж байгаа гэсэн тайлбар өгчээ. “Rongjian Farmers” зах нь Шенжен хотын худалдааны гол төвүүдийн нэг байжээ.