
Хүмүүсийн 37 хувь нь том шийдвэр гаргахынхаа өмнө зурхай хардаг гэсэн судалгаа байдаг. Гэтэл зурхай унших нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ. Өдөр бүр зурхай уншдаг хүмүүс сөрөг зүйл гарсан үед түргэн ууртай, тэвчээргүй болж байгааг "South Carolina", "Johns Hopkins", "Maryland"-ийн их сургуулийн судлаачид хүлээн зөвшөөрчээ. Энэ нь зурхайн дээр гарсан сөрөг мэдээллүүдтэй холбоотой гэнэ. Сайн дурын хүмүүсийг оролцуулан судлахдаа, үдэшлэгт явах эсвэл гэрээ цэвэрлэхийн алийг нь сонгох вэ? гэсэн асуулт асуужээ. Ингэхэд сөрөг зурхай уншсан хүмүүс үдэшлэгт явах гэсэн хариултыг сонгож байв. Үүнээс хүмүүс таагүй зурхай уншсан үедээ хувь тавилангаа өөрчлөх гэж оролддог болохыг нотолсон. Энэ нь хүмүүсийг тавгүйтүүлж, тэвчээргүй болоход нөлөөлдөг байна. Тиймээс эцэстээ зурхай унших нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.