
Таргалалттай тэмцэж буй хүмүүст хоол хүнсээ тохируулж хэрэглэхэд нь туслах бүтээгдэхүүнийг туршиж эхэлсэн гэнэ. Өндөр технологиор зохион бүтээх гэж буй энэ бүтээгдэхүүн нь эзнээ буруу хооллосон үед эрсдэлүүдийг нь хэлж өгч туслах юм. Одоогоор эхлэх шатандаа явж байгаа энэхүү төслийн санхүүжилтийг Европын холбооны орнууд гаргахаар болжээ. Шинэ төхөөрөмж нь залууст эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготойгоос гадна хооллох дадал хэвшлийг зөв хэвшүүлэхэд туслах юм. Таргалалт нь дэлхий дээр жил бүр нас барж байгаа 2,8 сая хүний үхлийн шалтгаан болдгийг тогтоосон байдаг. Тиймээс Шведийн 200 гаруй дунд сургуулийн сурагчдын дунд дээрх ухаалаг системийг турших ажлыг эхлүүлжээ. Мэдээж хэрэг эрүүл, идэвхтэй амьдрахад дасгал, сургуулилт чухал хэдий ч ухаалаг төхөөрөмж туслахыг үгүйсгэхгүй.