
52 настай Хятад эр 400 гаруй килограмм жинтэй том гутлаараа өдөрт 15 метр алхдаг байна. Учир нь эмч нар ингэж алхвал нурууны өвчин эдгэрдэг гэж зөвлөжээ. Тэрээр том гутлаараа алхах нь нурууны өвчин анагаахаас гадна эрүүл мэндэд тустай гэж итгэсэн байна. Удахгүй гутлынхаа жинг 50 килограммаар нэмэгдүүлэх гэнэ. Энэ хүн Qigong хэмээх үйлдвэрийн эзэн бөгөөд эртнээс нааш биеийнхээ эрч хүчийг нөхөн сэргээхийн тулд дасгал хийсээр ирсэн нь түүний амжилтын нууц юм байна.