
Фэйсбүүк хуудас сэтгэл зүйн болон оюун ухааны байдлыг дүгнэдэг хэрэгсэл боловч судалгаа явуулахад тохиромжгүй гэдгийг тогтоожээ. Нийгмийн сайт нь сэтгэл зүйн таамаглал дэвшүүлэх чухал хэрэгсэл болж байгаа ч өвчтөнүүдийн талаар хангалттай мэдээлэл өгдөггүйг судлаач Элизабет Мартин хэлж байгаа юм. Жишээлбэл, сэтгэл зүйн асуултын хариултад хариулахдаа тухайн хүний ой санамж хэвийн байсан эсэхийг тогтоох боломжгүй. Мартины багийнхан 200 гаруй оюутнаас анкетын аргаар санал асуулга авч, нийгмийн харилцаанд оролцохдоо ямар мэдрэмж авдагийг нь мэдэх зорилготой асуулт асуужээ. Ингэснээр хүмүүс Фейсбүүк хэрэглэж байх үедээ өөрийнхөө жинхэнэ мэдээллийг өгдөг үү гэсэн асуултын хариултыг олжээ. Ингэхэд Фэйсбүүкийн цаанаас хүний сэтгэл зүйн жинхэнэ мэдээлэл нуугдаж байгааг илрүүлжээ. Хүмүүс нийгмийн харилцаанд оролцохдоо сэтгэл ханамж өндөр байдаг. Харин Фэйсбүүкт нэвтэрч орохоос өмнө хачин зан авир гаргах тохиолдол байжээ. Эндээс онлайн санал асуулгын оронд нүүр нүүрээ харж байх нь илүү үр дүнтэй гэсэн санал дэвшүүлсэн байна. Тэд хүмүүсийн фэйсбүүк сайтын сэтгэгдэл болон амьдрал дээр гаргаж байгаа зан авир, мэдээллийг нь харьцуулан судалжээ.