
Бид тасалгааны гэрлийн чийдэнг шилэн мэт төсөөлдөг. Тэгвэл Калифорнийн наргил модоор чийдэн хийсэн байна. Энэ нь лед гэрэл боловч энгийн чийдэнгээс илүү нарийн материал орсон байна. Лос Анжелесын Паул Фоиклир хэмээх дизайнер энэ чийдэнг зохион бүтээж, 750-1,950 долларын үнэтэйгээр худалдах болжээ. Нэг чийдэн гэхэд л 100 цаг ажиллах хүчин чадалтай гэнэ. Энэхүү авсаархан чийдэнг холбогч ашиглан компьютерт оруулж, зарим нэг тохиргоог нь өөрчлөх боломжтой.