
Хөхний хагалгаа хийдэг Францын компанийг үндэслэн байгуулагч Жан Клауд Мас залилингийн хэргээр дөрвөн жил хоригдох ялаар шийтгүүлжээ. “Poly Implant Prothese” компанийг үндэслэгч Мас нь тус компаниар дамжуулан хиймэл хөх хийлгүүлсэн эмэгтэйд 103 мянган долларын нөхөн төлбөр өгөх ёстой болжээ. Түүнээс гадна тус компанийн дөрвөн удирдах ажилтан шүүхэд дуудагдсан байна. “Poly Implant Prothese” компаниар 2010 онд хиймэл хөх хийлгүүлсэн эмэгтэй хорт хавдраар нас барсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоож, 2012 оны нэгдүгээр сараас хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад тус компанийн силикон хөх чанарын гэрчилгээгүй байсан нь илэрчээ. Энэ компаниар 65 орны 300 мянган эмэгтэй хагалгаа хийлгүүлсэн гэсэн мэдээ бий. Харин хагалгаанд орсон 17 мянган эмэгтэй хиймэл хөхөө буцаан авахуулсан гэнэ. Эдгээр эмэгтэйчүүдийн дөрөвний нэгд нь хагалгааг буруу хийсэн болохыг нотолжээ. Сонирхуулахад, АНУ-д хиймэл хөхний хагалгааг хүлээн зөвшөөрдөггүй байна.